You are currently viewing Форекс арилжааны графикын төрлүүд

Форекс арилжааны графикын төрлүүд

✅Үндсэн 3 төрлийн график байдаг.

1️⃣ Шугаман график /Line Chart
2️⃣Баганан график / Bar Chart
3️⃣ Лаа хэлбэрийн график / Candlestick chart

1️⃣Line Chart
Шугаман дүрслэл нь хугацааны тодорхой нэгжид харгалзах хаалтийн үнүүдийг зураасаар холбон харуулдаг. Үнийн ерөнхий хөдөлгөөнийг шугаман дүрслэлээс амархан олж харж болдог.

2️⃣Bar Chart
Энэ хэлбэрийн хувьд өмнөхөөс арай илүү мэдээлэл агуулдагаараа ялгагдана. Тухайн хугацааны нэгжид хийгдсэн арилжааны дээд доод үнэ, нээлтийн хаалтын үнийг үзүүлдэг. Босоо зураас нь нийт хийгдсэн арилжааг, зүүн талын хэвтээ зураас нь нээлтийн, баруун талын хэвтээ зураас хаалтын үнйг тус тус илэрхийлнэ.

3️⃣Candlestick chart
Candlestick хэлбэр нь ерөнхийдөө баганан хэлбэрээр илэрхийлэх мэдээллийг арай ойлгоход эвтэйхэн байдлаар дүрслэн үзүүлсэн гэж ойлгож болох юм. Лааны голоор дээд, доод үнэ, их биеээр нээлтийн ба хаалтын үнийг үзүүлдэг ба их биеийг өнгөөр дүүргэсэн эсвэл хоосон байгаагаар нээлтийн үнэ хаалтын үнээс их буюу бага байсныг илэрхийлдэг.