You are currently viewing STOP LOSS гэж юу вэ?

STOP LOSS гэж юу вэ?

✅Stop loss гэдэг нь Buy хийвэл доошоо, Sell хийвэл дээшээ тогтоож өгдөг таны сонгосон алдагдлаа хүлээж арилжаанаас гарах ханш юм. Нэг ёсондоо Buy хийгээд өсөлтийн хүлээлттэй байхад төсөөлж байснаас доошоо унах үед үүнээс цааш алдагдал хүлээхгүй гэсэн хэрэгсэл юм.

✅Жишээ нь: XAUUSD дээр арилжаа хийж 1761,24 дээр BUY хийгээд өснө гэж хүлээлттэй арилжаа хийх дээ алдвал доошоо 50pip алдагдалыг хүлээнэ гэж STOP LOSS тавина гэж бодвол Stop loss-ийг 1760,74 дээр тавьж өгөх юм.

✅Үргэлж Stop loss ашиглаж байгаарай. Энэ нь таны эрсдэлийг багасгах болон илүү их алдагдалаас урьдчилан сэргийлнэ.

✅Stop loss-ийг арилжаа хийж эхлэхдээ тавьж байх хэрэгтэй. Алдагдалд хүлээнэ магадлалтай эрсдэлээ тооцож байгаа нэг хэлбэр юм. Энэ нь таныг ухаантай, ухамсартайгаар арилжаанд орж байгааг илтгэнэ.