You are currently viewing Хамгийн түгээмэл хослолууд

Хамгийн түгээмэл хослолууд

🌎ДЭЛХИЙН ФОРЕКС-ийн зах зээлийг 170 гаруй төрлийн валют бүрдүүлж байдаг. Харин 💵Ам.Доллар хамгийн их арилжаалагддаг валют буюу 🟩“НОГООН МӨНГӨ” маань 73%-ийг эзэлдэг. Харин Евро 39,7 хувийг эзэлж байна.

✅ДЭЛХИЙН ФОРЕКС-ийн зах зээлийн гүйлгээний 70%-ийг ердөө 7 хослол дээр хийгдэж байдаг. (EUR/USD, USD/JPY, GBP/USD, AUD/USD, USD/CAD, USD/CHF, NZD/USD)

✅АНУ -ын доллар (USD) нь дэлхийн хамгийн том эдийн засгийн валют бөгөөд дэлхийн хамгийн их нөөц валют юм.

✅Европын Холбооны Евро (EUR) нь хоёрдугаарт ордог бөгөөд энэ EUR/USD хос (“Fiber” хочтой) нь дэлхийн хамгийн их арилжаалагддаг валютын хос бөгөөд зах зээлийн хамгийн том хэсгийг эзэлдэг.

✅Бусад хочнуудыг дурьдвал:
USD/JPY ➡️ “gopher”
GBP/USD ➡️ “cable”
AUD/USD ➡️ “Aussie”
CAD/USD ➡️ “Loonie”
USD/CHF ➡️ “Swissy”
NZD/USD ➡️ “Kiwi” гэдэг байна.