You are currently viewing Та ямар төрлийн арилжаачин бэ?

Та ямар төрлийн арилжаачин бэ?

✅Scalper -ууд захиалгыг ихэнхдээ цөөн хэдэн секундээс цөөн хэдэн минутын хугацаанд хийдэг. Scalper-ын үндсэн зорилго нь арилжааны идэвхтэй цагаар цөөн пипийн ашигтай олон удаагийн арилжаа хийх юм.

✅Day Trader -үүд ихэвчлэн өдрийн эхэнд арилжаанд оролцдог бөгөөд өдөр дуусахад ашигтай эсвэл ашиггүй байсан ч арилжаагаа хаадаг. Энэ нь day trader-үүдийн хэвшмэл үйл ажиллагаа. Энэ төрлийн арилжаачид дараа өдөр хүртэл арилжаагаа нээлттэй байлгадаггүй.

✅Swing Trader -үүд нь тухай арилжаагаа хэдэн өдрийн турш нээлттэй байлгах сонирхолтой хүмүүс. Энэ төрлийн арилжаачид нь өдрийн турш чартыг хянадаггүй. Учир нь тэд орой бүр зах зээлд шинжилгээ хийхэд хэдэн цагийг зарцуулж арилжааны шийдвэр гаргадаг.

✅Position Trader -үүд нь арилжааг хэдэн долоо хоногоос хэдэн сар, (эсвэл) тэр ч байтугай хэд жилийн турш нээлттэй байлгадаг хүмүүс. Энэ төрлийн арилжаачид зах зээлд шинжилгээ хийхдээ суурь ойлголтууд нь голлох хүчин зүйл болно гэдгийг мэддэг ба тиймээс тэд тэдгээр дээр суурилж арилжааны шийдвэрүүдийг гаргадаг.